Цаг үеийн мэдээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Нагоя башёгийн банцүкэг зарлалаа. Өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд дээд зиндаанд долоо дахь түрүүгээ хүртсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тав дахь банцүкэдээ ёкозүна цолтой ганцаараа бичигдэж байна. Японы гурван озэки Такакэйшёо, Шёодай, Митакэүми нараас хоёр нь ирэх тэмцээнд кадобан болно. Дээд зиндааны бусад монгол сүмочдоос өнгөрсөн сард 8-7 амжилтаар 50 хувиа хийсэн Хоошёорюү гурав дахь башёдоо комүсүби цолтой барилдахаар болов. Нацү башёд 10 давж, 5 унасан Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүний 1-ээс, коронавирус тусч өмнөх тэмцээнийг өнжсөн Ичиножёо М.Ичинноров барууны 2-оос, Тамаваши Б.Мөнх-Оргил зүүний 3-аас,  Чиёошёома Г.Мөнхсайхан барууны 13-аас тус тус барилдана. Жюүрёо, макүшитад тус бүр тав, санданмэд гурван монгол сүмоч хүч үзэх юм. Нагоя башё долдугаар сарын 10-24-нд Нагоя хотын “Dolphins Arena” (Aichi Prefectural Gymnasium)-д болно.

Таны сурталчилгаа