Цаг үеийн мэдээ

Манай эх оронд өнгөрсөн долоо хоногт жүдо бөхийн“Улаанбаатар их дуулга” тэмцээн болж, Монголын 56 жүдоч хүч үзэв. Тэмцээнд 30 орны 279 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай баг хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо. Тус тэмцээнээс нийт 11 медаль хүртсэн амжилтаараа Монголын жүдочид IJF болон Японы шигшээ багийн ард бичигдэж байна. Тухайлбал, Б.Эрхэмбаяр (66 кг), Л.Энхрийлэн (57 кг) нар жиндээ түрүүлсэн бол Г.Сод-Эрдэнэ (66 кг), Ц.Цогтбаатар (73 кг),Г.Наранцэцэг (48 кг), А.Адъяасүрэн (78 кг) нар мөнгөн медаль хүртсэн. Мөн Э.Сумъяабазар (60 кг), Ё.Басхүү (66 кг), Б.Хорлоодой (52 кг), М.Ичинхорлоо (57кг) нар хүрэл медалийн тавцанд гарсан юм. Энэ тэмцээнээс “Парис-2022” олимпын эрхийн оноо олгож эхэлж байгаа бөгөөд Улаанбаатарын их дуулгад түрүүлсэн тамирчин дэлхийн чансаан дээрээ 1000 оноо нэмэх билээ. Түүнчлэн мөнгөн медаль хүртсэн бөх 700, хүрэл медаль авсан нь 500 оноо авсан юм.

Таны сурталчилгаа