Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 28-29-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан боллоо. Хоёр дахь өдөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэг Монгол Улсын аваргаар зургаа дахь удаагаа тодорч, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Ө.Батзул гурав, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, ОУХМ Г.Отгонжаргал хошой аварга болж, 79 кг-д А.Дөлгөөн, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д Г.Ганхуяг, 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Н.Анударь, 59 кг-д Б.Эрдэнэсувд нар анх удаа улсад аварга болцгоолоо.  Эхний өдөр долоон шинэ аварга төрсөн бол өнөөдөр зургаагаар нэмэгдсэн бөгөөд Монголын чөлөөт бөхийн залуу үе хүч түрэн орж ирж байгааг харуулав.
Эмэгтэйчүүдийн 59 кг-д 2018 оны  өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Эрдэнэсувд тойргийн сүүлийн барилдаанд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдорыг 10:2-оор ялж шуугиан тарьж анх удаа түрүүлсэн. 50 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал шигшээ барилдаанд улсын гурван удаагийн аварга Ц.Намуунцэцэгийг цэвэр дарж мөн л анх удаагаа улсын аварга болж Белградын дэлхийн аваргад дутуугаа гүйцээхээр очих юм. 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа хэсгийн сүүлийн барилдаанд өвдгөндөө хүнд бэртэл авч, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Энэ жинд энэ жилийн Азийн аваргын үзүүр бөх Б.Хулан финалд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Н.Анударийг оноогоор цэвэр ялж аваргалав.
Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 164 оноогоор тэргүүлж, гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 133 оноогоор удаалж, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа дасгалжуулагчтай МУБИС 102 оноогоор гутгаар байрт оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 187 оноогоор алт, спортын мастер С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 167 оноогоор мөнгө, ОУХМ “Хилчин” спорт хороо 135 оноогоор хүрэл медаль хүртлээ.

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
Сүүлийн өдрийн дүн:
Эрэгтэйчүүдийн 79 кг:
1. Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
2. Батмөнхийн Намбардаваа (Төгс)
3. Баясгалангийн Бат-Эрдэнэ (МУБИС)
3. Төмөрбаатарын Дэмчигдорж (Өвөрхангай)
86 кг:
1. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
2. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)
3. Мэндбилэгийн Тэмүүжин (Хангарьд)
3. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)
92 кг:
1. Ганбаатарын Ганхуяг (Алдар)
2. Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)
3. Баасандоржийн Цэрэндаш (Их шавь)
3. Баатарын Нямбаяр (Приус центр)
97 кг:
1. Өлзийсайханы Батзул (Хангарьд)
2. Ганцоожийн Машидравжих (Хангай-Хайрхан)
3. Эрдэнэтуяагийн Уугангэрэл (Сүлд)
125 кг:
1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
2. Энхтүвшингийн Батмагнай (Алдар)
3. Чинбатын Алтангэрэл (Хилчин)
3. Цогтбаярын Мөнхбаяр (Хилчин)
Эмэгтэйчүүдийн 50 кг:
1. Долгоржавын Отгонжаргал (Баянхонгор)
2. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
3. Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар)
53 кг:
1. Батхуягийн Хулан (Аврагч)
2. Нандинцэцэгийн Анударь (Хилчин)
3. Чинболдын Отгонтуяа (Алдар)
55 кг:
1. Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
2. Батбаатарын Энхцэцэг (Хилчин)
3. Мөнхболдын Дөлгөөн (Налайх)
3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар)
57 кг:
1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)
3. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
59 кг:
1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Баянхонгор)
2. Баатаржавын Шоовдор (Аврагч)
3. Баярын Лхам (Архангай)

Таны сурталчилгаа