Цаг үеийн мэдээ

Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа Д.Жаргалсайхан нь өчигдөр Спортын төв ордны “А” болон “Б” заал, бэлтгэлийн заалууд, өргөтгөлийн барилга, сургалтын төв зэрэг байгууллагаар явж өрөө тасалгааны ашиглалт, барилгын байдал зэрэгтэй танилцлаа. Энэ ажлын явцад шигшээ багийн бэлтгэлийн заал, тамирчдын өрөө, СТО-ы камержуулалт, гимнастикийн заалны дээвэр, хөгжим аппаратур, галын өрөө, гадна талбай, гэрэлтүүлэг зэрэг асуудлаар тодорхой арга хэмжээг авах шаардлагатай байгаа талаар холбогдох газар, хэлтсийн удирдлага, багш дасгалжуулагч нартай ярилцав. Цаашид байгууллагын орчин нөхцлийг дээшлүүлэн, техник хэрэгсэл, өрөө тасалгааны хуваарь, хаягжуулалт, засвар үйлчилгээ, тамирчдын бэлтгэлийн заалны халаалтын доголдлыг арилгах зэргийг анхааралдаа авч Спортын төв ордны талаар тусгайлан арга хэмжээ авч, судалгаа, шийдвэрийн төсөл боловсруулан ажиллахыг үүрэг болгосон байна.

Таны сурталчилгаа