Цаг үеийн мэдээ

Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын гарди П.Сүхбат агсанд Үндэсний бөхийн арслан цолыг нь нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тогтоожээ.

Улсын гарди П.Сүхбат арслан цолыг нөхөж олгох эсэх тухай хуульч Н.Эрхэмбаяр болон П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал 2022 оны 6 сарын 13-нд болсон байна.

Шүүх хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дахь зүйлийн 2 дахь хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.4.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.

Таны сурталчилгаа