3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 3-7-нд Герман улсад болно.
Анхдугаар тэмцээнд Монгол Улсын Батлах хамгаалах салбарыг төлөөлөн "Дээд лиг"-ийн гурван удаагийн аварга "Гарьд" баг оролцохоор болсон бөгөөд дэлхийн 20 гаруй орны эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөнө. Манай улсаас гавьяат дасгалжуулагч О.Баярцогтын удирдлага дор эрэгтэйчүүдээс О.Эрдэнэцогт, А.Энхбаясгалан, Б.Болдбаатар, М.Тэлмэн, эмэгтэйчүүдээс У.Энэрэл, Ө.Индра, Б.Өнөрзаяа, Б.Цацрал нар эх орноо төлөөлөн оролцоно.