Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аваргад нөхөр, эхнэр хоёр нэг тэмцээнд алтан медаль хүртсэн хоёр дахь тохиолдол. 65 кг-ын жинд ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах дөрвөн жилийн дараа дахин түрүүлж хошой аваргалж, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 55 кг-д зургаан жилийн дараа уг жиндээ дахин түрүүлэн хос алтан медальтан болсон юм. Тэд дөрөвдүгээр сард Улаанбаатарт болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хамтдаа оролцож нөхөр нь хүрэл медалиас мултарсан бол эхнэр нь жиндээ “үзүүрлэсэн”. Тэгвэл есдүгээр сард Белградын дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй хамтдаа анх удаагаа нүүр тулах нь ээ.
Нэг жил улсын аваргад түрүүлж хамтдаа тухайн жилийнхээ дэлхийн аваргад оролцож байсан анхны хосууд бол ОУХМ Нармандахын Лхамгармаа, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон нар. Тэд 2017 онд Парисын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоосоо өргөж байв.
Харин Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэг гэр бүлийн хосууд насанд хүрэгчдийн нэг тэмцээнд бус өөр жилүүдэд улсын аваргаар тодорсон анхных нь ОУХМ Гаадангийн Амархүү, гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг нар юм.