Цаг үеийн мэдээ

Энэтхэг улсад шатрын олммпиад болохтой холбогдуулөн Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од нарыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр МШХ-ны удирдлагууд хэлсэн үгэндээ “Д.Жаргалсайхан дарга манай холбооны үйл ажиллагааг олон жилийн өмнөөс дэмжиж ирсэн. Шатрын спортод элэгтэй, шатрын шинэ цагийн хөгжилд далайцтай хувь нэмрээ оруулсан эрхэм” хэмээн тэмдэглэв. 

Дараа нь Энэтхэгийн Ченнай хотод долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 10-нд болох Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиапад оролцох Монголын шигшээ багийн бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Үндэсний шигшээ багт дөрвөн тамирчин байдаг бөгөөд эдгээрээс эх орноо төлөөлөн С.Билгүүн, Т.Мөнхзул нах өрсөлдөхөөр болж, дасгалжуулагч С.Ган-Од нар явна. Тэдний замын зардал, зочид буудал, хоол, визний хураамжид зарцуулагдах 14 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос шийдвэрлэж өгсөнөө дуулгажээ. Мөн тэдний олимпиадын өмнөх бэлтгэл сургалтад зохих санхүүжилтыг хийж өгчээ. Ууулзалтын төгсгөлд Д.Жаргалсайхан дарга “Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын шатрын холбооны хамтын ажиллагааг цаашид улам бүр уялдаа холбоотой үргэлжилнэ” хэмээн дурдлаа.

Таны сурталчилгаа