Цаг үеийн мэдээ

Монголын рагбигийн шигшээ баг дэлхийн чансааны эхний тоглолтоо долоодугаар сарын 3 буюу энэ ням гарагт Узбекистаны шигшээ багтай хийнэ.

Тоглолт Киргизийн нийслэл Бишкек хотод Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ. Төв Азийн бүсийн гуравдугаар зиндаанд харьяалагдаж буй манай шигшээ баг хожвол Киргиз болон Казахстаны хожсонтой бүсийн аваргын төлөө тоглоно. Хожигдвол гуравдугаар байрын төлөө хүч үзнэ. Киргиз болон Казахстаны тоглолт тус өдрийн 19:00 цагаас болно. Гуравдугаар байрын тоглолт долоодугаар сарын 6-ны 17:00, аваргын тоглолт 19:00 цагт болно.

Мөн монголын эмэгтэй  шигшээ баг Индонез улсын Жакарта хотод 8 сарын 6-7-нд болох Азийн Рагби 7 цомын АШТ-нд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

6 хүн ба

6 хүн ба