Дэлхийн усны спортын холбоо (FINA)-ы тамирчны тэтгэлэгт хөтөлбөрт Токиогийн олимпийн наадамд оролцсон, ОУХМ Б.Энххүслэн Монгол улсаас анх удаа шалгаран өнөөдөр Тайландын Пукет хотыг зорилоо.
МУССХ-оос ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бүтэх-Үйлс амжилт хүсэн үдэн гаргаж өгөв. FINA тамирчны тэтгэлэг хөтөлбөр нь 2022 оны долдугаар 2-ноос, 2023 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэнэ. Байрлах байр, бэлтгэлийн байраар хангах, мэргэшсэн дасгалжуулагч, усан сэлэлтийн болон хуурай дасгалыг багтаасан тамирчны хэрэгцээнд тохирсон сургалт, эмнэлгийн тусламж, шинжлэх ухааны хяналт, тэнцвэртэй хоол тэжээлийн төлөвлөгөө, осол, өвчний даатгал, FINA-ийн эрх олгох арга хэмжээ хөтөлбөрт багтжээ.