Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны “Их Дуулга” тэмцээн энэ долоо хоногт буюу долдугаар сарын 8-10-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 жүдоч хүч үзэх юм.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ, Г.Одбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Б.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адъяасүрэн нар тус тус барилдана. Манай жүдочид залгуулаад үүнээс долоо хоногийн дараа Загребийн Гранприд оролцоод эх орондоо ирэх юм.

Таны сурталчилгаа