Бөхийн төрлүүдийн “U15” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Бахрайн улсад үргэлжилж байна. Өчигдөр чөлөөт бөхийн хөвгүүдийн жингийн барилдаан болоход манай хоёр бөх хүрэл медаль хүртэв. Тодруулбал, 57 кг-ын жинд "Дархан Эрхэт Майнинг" компанийн тамирчин Мягмарсүрэнгийн Сумъяабазар, 75 кг-д Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Орхон аймгийн "Ирээдүйн одод" сургуулийн тамирчин Энхбатын Бямбадорж нар хүрэл медалиар энгэрээ мялааж шагналын тавцанд зогссон юм.
Тэгвэл 38 кг-д Б.Анартулга, 41 кг-д У.Буянхишиг, 44 кг-д А.Мөнхтөгс, 48 кг-д М.Аманбек нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ. Сонирхуулахад, "U20" насны Азийн аваргад барилдах манай залуу бөхчүүд өнөөдөр Бахрайныг зорив.