Цаг үеийн мэдээ

FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Монголын шигшээ багууд өнөөдөр тус улсыг зорилоо. 

Ази болоод Австрали тивийн 53 шигшээ баг өрсөлдөж буй манай 2 тивийн хамгийн том тэмцээн юм.  Манай багууд Азийн чансааг тэргүүлж А1-ээр эрэмбэлэгдэж байгаа тул шууд үндсэн хэсэгт орж 7 дугаар сарын 8-наас тоглож эхэлнэ. 

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 6-наас Урьдчилсан хэсгийн тоглолтууд эхэлж байгаа ба Unisports сувгаар албан ёсны эрхтэйгээр шууд хүлээн авч үзээрэй.