Цаг үеийн мэдээ

Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг 2022 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10-19 цагийн хооронд Монголын Хүүхдийн Ордонд бүртгэнэ. 

Хүүхдийн барилдаанд 2006 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдана. 

Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөртэй, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО