3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад үргэлжилж байна. Азийн 30 улсын шигшээ баг оролцсон тэмцээнийг Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд зорьсон. А хэсэгт хуваарилагдсан Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр Өмнөд Солонгосыг 19-12, Энэтхэгийг 22-12 харьцаагаар тус тус илүүрхэж хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарлаа.
Тэд шөвгийн наймд Филиппиний шигшээ багтай тоглох бөгөөд тоглолт энэ сарын 10-ны 15:25 цагт болно. Харин эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Тайландыг 13-12, Узбекистаныг 15-12 харьцаагаар тус тус хожиж мөн хэсгийн нэгдүгээр байраар шалгарав.Тэд шөвгийн наймд Австралийн шигшээ багтай учраа таарсан ба тоглолт энэ сарын 10-ны 14:35 цагт эхэлнэ. 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн аваргууд энэ сарын 10-ны ням гаргийн орой тодорч дуусна.