Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны Хязаалан насанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.
Хязаалан насны морьдын уралдаанд нийт 411 хязаалан бүртгүүлснээс 306 хязаалан гараанаас гарсан юм. Үүнээс,
1 дүгээр байр: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Данзандоржийн Одхүүгийн 519 дугаартай зээрд бундан (унаач: Энхбаатарын Зол-Эрдэнэ, 12 настай, эрэгтэй)
2 дугаар байр: Төв аймгийн Баянхангай сумын уяач Ламжавын Пүрэвдоржийн 1019 дугаартай хээр, саран дэвсгэртэй туухай (унаач: Бямбатын Батхүү, 10 настай, эрэгтэй)
3 дугаар байр: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Хаянхярваагийн Гарьдмагнайгийн 778 дугаартай хээр, сартай зоос (унаач: Алтансүх овогтой Ууганбаатар, 8 настай, эрэгтэй)
4 дүгээр байр: Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Туваанжавын Гантөмөрийн 539 дугаартай зээрд, гүл шар (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 10 настай, эрэгтэй)
5 дугаар байр: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Бурхан Пунцагийн Түмэндэлгэрийн 629 дугаартай хамар цагаан хээр, дөлтэй хүрээтэй загас (унаач: Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн, 10 настай, эрэгтэй)
6 дугаар байр: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач Мөнхийн Цагаанбаатарын 1508 дугаартай хээр морь (унаач: Баттулгын Гантулга, 11 настай, эрэгтэй)
7 дугаар байр: Төв аймгийн Баянцогт сумын уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн 763 дугаартай саарал, хатан сүйх (унаач: Мөнгөний Мянганзул, 12 настай, эрэгтэй)
8 дугаар байр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Чулуунбатын Батжаргалын 757 дугаартай зээрэн зээрд, чандмань (унаач: Батсайханы Отгонбаяр, 12 настай, эрэгтэй)
9 дүгээр байр: Дорнод аймгийн Баянтүмэн сумын уяач МУТМУ Ононгийн Батбилэгийн 959 дугаартай хээр, бундан (унаач: Дулмаагийн Төгөлдөр, 13 настай, эрэгтэй)
10 дугаар байр: Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Баатарын Даваадоржийн 1616 дугаартай халтар, нар сар (унаач: Бат-Эрдэнийн Батбилэгт, 14 настай, эрэгтэй)
Хязаалан насны морьдын уралдаанд түрүүлж айрагдсан болон хурдан морьдоо уяж хурдлуулсан нийт уяач, унаач хүүхдүүддээ баяр хүргэе.