Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 1024 бөх зодоглож байна. 

Дархан аварга Г.Өсөхбаяр: “1993 онд залуу бөх үндэсний их баяр наадамд бүртгүүлж, бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр улсын томчуудыг харж барилдаж байлаа. Төрийн наадамдаа 30 дахь жилдээ зодоглож байна. 

Цар тахлын улмаас 2 жил наадам өнжсөн. Энэ жилийн тухайд 1024 бөх барилдаж байна. 2 жил өнжсөн бөхчүүд бэлтгэл сайн хангагдсан байх гэж бодож байна. Олон бөхийн тоогоор олон цолтон бөх тодрох байх. Төрийн наадам ёслол төгөлдөр сайхан эхэллээ. Олон бөх барилдаж, олон хурдан хүлэг уралдаж, олон мэргэн харваачид төрөх биз ээ. Айл бүрийн гэрт аз жаргал бялхаж, хотол олноороо сайхан наадаарай” гэлээ. 

Таны сурталчилгаа