Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 1024 бөх зодоглож байна. 

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: “Монгол түмэндээ түүхэн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Улсын их баяр наадамдаа 15 жил зодоглоогүй энэ жил зодоглож байна. 2006 онд их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор залуу бөхчүүдтэй сайхан барилдсан. Хүмүүс буруу зөрүү мушгиад байх шиг байна. Үндэсний их баяр наадмын хууль гаргасан УИХ-ын гишүүн хүн наадамд барилдаж болохгүй гэсэн хуультай гэж яриад байна. Тийм зүйл байхгүй 2004 оноос хойш улсын их баяр наадамд зодоглож шөвийн дөрөв, 16 үлдэж барилдаж байсан.  Цалин нь багадаад найраа хийх гэж байна гэсэн сэтгэгдлүүд их байна лээ. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр 30 гаруй жил барилдсан. Цол даван наймаалах, маргаанаас хол байсныг олон бөхчүүд наадамчин түмэн гэрчилнэ.

Уламжлал, өв соёлоо хадгалж үлдэх нь алдар цолноос илүү эрхэм зүйл юм даа. Миний ард түмэн ажил төрөл нь өөдөө, эрүүл энх байхыг хүссэн ерөөе. Сайхан баярлаарай” гэлээ.

Таны сурталчилгаа