Улсын начин Э. Оюунболд өөрийг нь давсан аймгийн начин Ё. Улсболдыг зодох гэж дайрлаа гэсэн бичлэг цахим орчинд түгээд байгаа билээ тухайн асуудлаар Улсын начин Э.Оюунболдоос тодрууллаа.
Улсын арслан Э. Оюунболд: “Эхний барилдаанд давсан. Цэцээс дахиж барилд гээд ахиж барилдсан. Надад бухимдах маш олон юм байгаа. Олон түмний нүдэнд муухай үйлдэл гаргасандаа уучлалт гуйж байна. Үнэхээр биеэ барьж дийлсэнгүй. Би бүх өр төлөөсөө төлсөн өгсөн. Хийгээгүй хэргийг давтсаар байгаад хүлээлгэсэн би цолоо ч өгсөн. Хийгээгүй хэргийн төлөө бүгдийг хүлээсэн хүнд элэг бүтэн явахаас өөр аз жаргал гэж байхгүй. Энэ их хэл амыг дийлэхгүй байна. Үндэсний бөхийн холбоо ганц миний эсрэг тэмцэж байна. Дахиад барилд гэсэн за л гэсэн. Нэгийн даваанд унасан хүн хоёрын даваанд дахиад барилдчих юм. Дүрэм журмынхаа дагуу барилдмаар байна. Допингийн холбоогоо шалгахгүй байна би зөндөө гуйж байгаа. Харин ч ард түмний өмнө гарч хэрүүл, уруул хийхгүй чимээгүй л байгаа. Би энд буруу зүйл хийгээд байгаа юм биш. Хоёр жилийн эрхээ хасуулж, цолоо хураалгачхаад дөрвөн жил барилдсангүй. Монгол улсын иргэн бүр хуулиараа эрхээ хамгаалуулах эрхтэй. Сэтгэл санаа болон бүх юмаараа хохирч байна. Үнэхээр гомдолтой байна. Давсан давааг минь өгөхгүй юм. Бөхийн төлөө амь насаар хамгаалсан аав минь тэнгэрээс харж байгаа цаашдаа ч барилдана” гэлээ.