Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа удахгүй эхэлнэ.
Наймын даваанд
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын начин Б.Серикыг
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэлийг
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Говь-Алтай, Жаргалан сумын уугуул Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын харцага О.Хангайг
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Б.Бат-Өлзий Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын харцага Б.Орхонбаярыг тус тус амлаад байна.