Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101  жилийн ой Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж өнгөрлөө. 

Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол, ес даван үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт “Улсын арслан” цол олголоо. 

Улсын арслан Б.Орхонбаяр: “Намайг дэмжиж, барилдааныг маань шимтэн үздэг монголчуудаа баярлалаа гэж хэлмээр байна. Бүх барилдаандаа тооцоолж бэлтгэлээ хийсэн. Батлан хамгаалах яамны алдар спорт хорооны баг тамирчидтай Найман шаргад зургаадугаар сарын 13-наас бэлтгэлдээ гарсан. Бөхөд багаасаа дуртай байсан. Хөдөлмөрлөсөн хүнд аз ирдэг.

Нийт нутгийн зон олондоо баярлалаа та бүхэн минь сайхан наадаарай” гэв.  

Таны сурталчилгаа