2022 оны Жүдо бөхийн Өсвөр үе, Залуучуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ны хооронд Тайланд улсын Бангкок хотноо зохиогдох ба Монгол улсын баг тамирчид 36 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Өсвөр үе, Залуучуудын шигшээ багийн тамирчиддад амжилт хүсэхээр Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга зааланд хүрэлцэн ирж баг тамирчдад хослол болон гарын бэлэг гардуулж бэлтгэл хангагдсантай танилцан амжилт дүүрэн оролцохыг ерөөлөө.