Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Гранпри тэмцээн Хорватын нийслэл Загребт болж байна. Сүүлийн өдөр буюу өнөөдөр 90, -100, +100, -78, +78 кг-ын барилдаан болж манай дөрвөн жүдоч зодоглосон. +78 кг-ын жинд "Алдар" спорт хороо, АПУ компанийн тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медаль хүртэв. Тэрбээр Гүржийн бөхийг торгуулиар цэвэр ялж манайхны дөрөв дэх хүрэл медалийг авчирлаа.
А.Адъяасүрэнгийн хувьд Гранпригээс хоёр дахь хүрэл медаль нь болж байгаа бөгөөд нэгдүгээр сард Португалын тэмцээнээс анхны медалиа зүүж байсан.