Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёд олон сүмоч коронавирусийн халдвар аваад байна. Озэки цолоо аюул нүүрлээд байсан Митакэүми тэмцээний дундуур халдвар авч башёг орхисон. Тэгвэл "Нарүто" дэвжээний шинэ сэкитори Оошёоүма П.Дэлгэрбаяр өчигдрийн барилдааны дараа шинжилгээний хариу нь эерэг гарч цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. 25 настай П.Дэлгэрбаяр жюүрёогийн зүүний 13-аас найман өдрийн дараа 5:3 гэсэн амжилттай явж байсан ч өнөөдрөөс барилдахгүй.