Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны 9 сард зохион байгуулагдах байсан Азийн 19-р наадам Ковид19 цар тахлын улмаас хойшлогдоод байсан билээ.

Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн 2 сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн байна. 

Улмаар АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Ханжоу 2022” Азийн 19-р наадмыг 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Таны сурталчилгаа