БНСУ-ын холимог тулааны холбооны "ROAD FC 061" тулаан өнөөдөр "Wonju Gimnasium" боллоо. 76 кг-ын жинд сонирхогчдын боксын Азийн АШТ-ий мөнгөн медальт, Монголын холимог тулааны "MGL1" хллбооны аварга, ОУХМ Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ Өмнөд Солонгосын туршлагатай тулаанч Шин Дон Гукыг гуравдугаар үед хүнд цохилтоор ялав.
"Ока" буюу 35 настай М.Нандин-Эрдэнэ холимог тулаанд замналдаа 15 дахь ялалтаа байгуулсан юм .