Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу долдугаар сарын 25-ний өдөр болох Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадамд улсын арслан Д.Ганхуяг, Э.Оюунболд, улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Серик, улсын харцага Н.Золбоо, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон тэргүүтэй 20 гаруй улсын цолтой бөх барилдахаар бүртгүүлэв. 

Энэ жилийн улсын наадмын үзүүр бөх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр аавынхаа нутгийн наадамд хүндэт зочноор уригдаж үзэж сонирхохоор иржээ.

Таны сурталчилгаа