Сүхбаатар аймгийн 80 жилийн баяр наадмын бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 хүчтэн зодоглосноос Онгон сумын харьяат, "Жавхлант" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Нью Жуулчин" компани, ХХКХЦ-0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр долоо даван түрүүлж хурц чимэг хүртлээ.
Тэгвэл Эрдэнэцагаан сумын заан Содбилэгийн Ган-Эрдэнэ зургаа давж үзүүрлэн заан, Онгон сумын заан Батхуягийн Адьяасүрэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын заан Цогтбаатарын Мөнгөншагай нар тав давж шөвгөрч аймгийн начин цол хүртлээ.