Дундговь аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадмын шагайн харваа тэмцээнд Дундговь, Төв, Говь сүмбэр, Улаанбаатар хотоос нийт 350 харваач оролцлоо.
МУ-ын Даяар дурсах дархан мэргэн 1, МУ-ын Үлэмж дархан мэргэн 8, МУ-ын дархан мэргэн 2, МУ-ын гарамгай мэргэн 8, МУ-ын хошой мэргэн 7, МУ-ын мэргэн 21, Аймгийн гоц мэргэн 52, Монгол Улсын харьшгүй мэргэн 8 оролцож цэц мэргэнээ сорьсон байна.
Тус тэмцээнд:
Ахмадын хувийн цуваа харваанд:
1-р байр. Дундговь аймаг,Л.Дүүрэн
2-р байр. Улаанбаатар хот, Д.Баярцэрэн
3-р байр. Дундговь аймаг Д.Энхбаатар
Ахмадын чавх харваанд:
1-р байр. Дундговь аймаг, Ц.Жийлэн ахлагчтай баг
2-р байр. МУ-ын гарамгай мэргэн Д.Сандаг ахлагчтай баг
3-р байр. МУ-ын хошой мэргэн Г.Тулга ахлагчтай баг
Хүүхдийн цуваа харваанд
1-р байр. Өмнөговь аймаг, Н.Чингүүнболд
2-р байр. Дундговь аймаг Б.Базар-Ууган
3-р байр. Дундговь аймаг Э.Өсөхбаяр
Хувийн цуваа харваанд:
1-р байр Дундговь аймаг Б.Баярбат
2-р байр Дундговь аймаг Л.Амартүвшин
3-р байр Хэнтий аймаг Сүхболд нар тус тус шалгарсан байна.