Цаг үеийн мэдээ

Энэтхэгийн Ченмай хотод болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад өрсөлдөж буй Монголын эмэгтэй шатарчид өчигдөр III  өргийн тоглолтоо шатрын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн, чансааны долдугаарт эрэмбэтэй АНУ-ын хүчирхэг багтай тоглов. 28 дугаар эрэмбэлэгдэж буй бүсгүйчүүд маань тус тоглолтод 3:1-ээр буулган авч гайхалтай ялалт байгууллаа. 

Сэм авгын эсрэг манай шатарчдаас их мастер А.Энхтуул, ОУМ Б.Баярмаа нар өрсөдөгчтэйгээ эвийн гэрээ байгуулж, ОУМ Т.Мөнхзул, дэлхийн шатрын холбооны дэд мастер 17 настай охин Б.Мөнгөнзул нар хожил авлаа. Гурван өргийн дараах байдлаар Монголын эмэгтэйчүүд 160 улсын 162 багаас гуравдугаарт бичигдэж яваа бөгөөд өнөөдөр 10 дугаарт эрэмбэтэй Казахстаны багтай тоглоно. Манай эрэгтэй шатарчид өчигдөр гуравдугаар өрөгт Унгартай 2:2-оор тэнцсэн.

Таны сурталчилгаа