Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагдаж буй Монголын хөлбөмбөгийн холбооны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулагдаад долоо дахь өдрөө явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээний дээд шатанд 8 аймгийн шигшээ баг 2 хэсэг болон өрсөлдөж өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд хийлээ.
Тэгвэл шигшээ тоглолтын өмнөх хагас шигшээд "А" хэсгээс Дорнод болон Орхон аймгууд 7 оноотой шалгарч, "B" хэсгээс Дархан-Уул 9 оноотой, Увс аймаг 4 оноотойгоор тус тус шалгарлаа.
Хагас шигшээ тоглолт өнөөдөр буюу 8 сарын 2-ны 15:00 болон 17:30 цагуудаас Увс аймгийн Улаангом хотын цэнгэлдэхэд явагдана.
Дээд шатны аварга баг 8 сарын 06-ны өдөр буюу тэмцээний сүүлийн өдөр Улаанбаатар хотын аварга Сонгинохайрхан дүүргийн шигшээ багтай "Үндэсний Цом"-ын төлөө цорын ганц тоглолтоор цомын эзэн тодрох юм.
Тус бүхэн тоглолтуудыг ELEVEN SPORTS онлайн суваг болон Увсчууд хуудсаас шууд хүлээн авч үзэх боломжтой.