Цаг үеийн мэдээ

Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнийг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "Дайчин Чанар-Тэсвэр”-ийн талбар 360 талбайд амжилттай зохион байгууллаа.

Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнд: Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь-Алдар, Завхан, Орхон-хангарьд, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймаг, Баянгол, Баянзүрх-Алдар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчид оролцон шигшээ тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй явагдлаа. 

Байт харвааны шигшээ тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлүүдээр 5 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Тэмцээний дүнгээр:

Эмэгтэй багийн төрөлд:

I байранд Орхон аймгийн баг /Г.Оюунгэрэл, Ө.Халиун, А.Энхтуяа/

II байранд Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Ш.Бямбасүрэн, Д.Сэлэнгээ/

III байранд Төв аймгийн баг /Д.Оюун-Эрдэнэ, Б.Өлзийдэлгэр, Б.Буд-Алтай/

Эрэгтэй багийн төрөлд:

I байранд Баянзүрх-Алдар баг /Ө.Нэхийт, Б.Отгонболд, Б.Тэнгисболд/

II байранд Орхон-Хангарьд баг /Ж.Гантөгс, Д.Дашнамжил, Ц.Цэнгүүн/

III  байранд Өвөрхангай аймаг баг /Л.Баярсайхан, Э.Нармандах, У.Чулуунбаатар/

Холимог багийн төрөлд:  

I байранд Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Д.Өсөхбаяр/

II байранд Орхон-Хангарьд баг /А.Энхтуяа, Ц.Цэнгүүн/

III байранд Дундговь-Алдар баг /Н.Ариунбилэг, М.Энхбаяр/

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд

I байранд Өвөрхангай аймгийн тамирчин ОУХМ /Ж.Дагийжанчив /

II байранд Чингэлтэй дүүргийн тамирчин ОУХМ /Б.Урантунгалаг/

III байранд Өвөрхангай аймгийн тамирчин СМ /М.Гэгээн/

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд

I байранд Дундговь-Алдар багийн тамирчин СДМ /Б.Буянтүшиг/

II байранд Орхон-Хангарьд багийн тамирчин СМ /Ц.Цэнгүүн/

III байранд Чингэлтэй дүүргийн тамирчин СМ /Д.Өсөхбаяр/ нар тус тус шагналт байранд шалгарлаа. Тэмцээний нийт дүнгээр:

I байранд Орхон-Хангарьд баг

II байранд Чингэлтэй дүүргийн баг

III  байранд Өвөрхангай аймгийн баг тамирчид шалгарлаа.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО

Таны сурталчилгаа