Монголын рагбийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг наймдугаар сарын 6-7-нд Индонезийн нийслэл Жакартад болох "Рагби-7" Азийн цомын тэмцээнд оролцоно. Эрэгтэй баг маань тус тэмцээнд хамгийн сүүлд оролцохдоо дөрөвдүгээр байрт орж байсан бол эмэгтэй рагбичид маань олон улсын албан ёсны анхны тоглолтоо Жакартад хийх юм.
"Asia Ragby Sevens Trophy" тэмцээнд Индонези, Монгол, Сингапур, Энэтхэг, Пакистан, Афганистан, Бруней, Тайланд, Йордан, Иран, Ирак, Казахстан гэсэн 12 орны эрэгтэй 12, эмэгтэй долоон баг өрсөлдөнө.