Цаг үеийн мэдээ

“Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү 66 кг-ын жинд Азийн аварга болж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Ё.Басхүү эхлээд гоц мөргөж, 1/4 шигшээд АНЭУ-ын Гурам Завашвилиг вазаригаар, хагас шигшээд 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Мухриддин Тилововыг "Golden score"-д, финалд 2021 оны Парисын "Их Дуулга"-гийн аварга Японы Рёома Танакаг "иппон" буулгаснаар Монгол Улсаас жүдо бөхийн төрлөөр Азийн аваргаас 21 дэх алтан медалийг авчирлаа. 

Энэ жинд манай улсаас өмнө нь хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар 2005 онд, гавьяат тамирчин Даваадоржийн Төмөрхүлэг 2013 онд, ОУХМ Довдонгийн Алтансүх нар тивийн аварга болж байсан түүхтэй.

66 кг-д зодоглосон ОУХМ Б.Эрхэмбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд “чантуу” жүдоч С.Тилововт нэмэлт цагт вазаригаар ялагдлаа.

 

Таны сурталчилгаа