Цаг үеийн мэдээ

Монголын Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй МХБХ-ны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар 26-наас наймдугаар сарын 4-нд Увс аймгийн Улаангом хотод боллоо. 

21 аймгийн тэмцээний дээд шатны хүрэл медалийн төлөөх тоглолтод Дорнод, Орхон аймгийн багууд өрсөлдөж Эрдэнэтийн хөлбөмбөгчид 4:0-ээр буулган авсан.

Шигшээ тоглолтод 2014, 2017 оны тус тэмцээний аварга Дархан-Уул, 2018 оны аварга, талбайн эзэн Увс аймгийн багууд тунан үлдэж зочид 2:1-ээр давамгайлан түрүү хүртэв. Увс аймгийн баг нутагтаа тоглолтыг 1:0-ээр хошуучилж явсан ч Дарханы залуус 80 дах минутад тоог тэнцүүлж, 90+3 минутад хожлын гоолыг хийжээ.

21 аймгийн аварга Дархан-Уул аймгийн баг наймдугаар сарын 6-ны бямба гаригт МХБХ-ны ногоон талбайд “Үндэсний цом”-ын төлөө Сонгинохайрхан дүүргийн багтай цорын ганц тоглолтоор ялагч тодорно.

 

Таны сурталчилгаа