Цаг үеийн мэдээ

Казахстаны нийслэл Нур-Султанд болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, -100 кг, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. 

Өнөөдөр манайхнаас жин тус бүрт нэг, нийт таван жүдоч зодоглосноос бүгд орой 19:00 цагт хүрэл медалийн төлөө барилдана. 90 кг-ын жинд ОУХМ Г.Алтанбагана Тажикистаны Комроншох Устопирионтой, -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн Узбекистаны Отабек Турабоевтой, +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл Узбекистаны Бекмурод Олтибоевтой, -78 кг-д спортын мастер Б.Эрдэнэт-Од БНХАУ-ын Мао Жинжаотай, +78 кг-д ОУХМ А.Адъяасүрэн БНСУ-ын Ким Хан Юнтай тус тус хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон юм.

Таны сурталчилгаа