ОХУ-ын Владивосток хотод долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-нд болж буй "Азийн хүүхдүүд" олон улсын спортын VII наадмын кураш бөхийн 60 кг-ын жинд барилдсан өсвөрийн тамирчин Батсайханы Батхүү алтан медаль хүртлээ.
Тус наадамд манай улс спортын таван төрөлд 48 тамирчин оролцсноос 1 алт, 2 мөнгө, 9 хүрэл, нийт 12 медаль хүртэж 13 орны 21 багаас нэгдсэн дүнгээр 12 байрт оров. Монголын баг тамирчид маргааш өглөө нутгийн зүг хөлгийн жолоо зална.