Өнгөрсөн жилийн Ташкентийн “Их Дуулга” тэмцээний хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн Нур-Султаны татамигаас -100 кг-ын жинд барилдаж Монголын багийн тав дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаанд 2021 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Узбекистаны Отабек Турабоевыг цэвэр ялж шагналын тавцанд зогсохоор болсон.
Харин -78 кг-д спортын мастер Батбаярын Эрдэнэт-Од БНХАУ-ын Мао Жинжаод вазаригаар ялагдаж тавдугаар байрт оров.