Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Кайсса" клубийн тамирчин олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны 3 дахь нормоо Дэлхийн шатрын 44-р олимпиадад биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангалаа.

Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.

20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын 7 дахь эмэгтэй их мастер цолтон Т.Мөнхзулд халуун баяр хүргэе. 

Таны сурталчилгаа