НОБГ-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гүрхүү сурын спортын холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээний цуваа харваанд 40 сумнаас 32 онож “Спортын мастер” цолны болзол хангалаа.
Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ, сурын спортоор 2020 оноос хойш хоёрдахь жилдээ хичээллэж байна.
Энэ хугацаанд 2021 онд МЗХ-ны 100 жилийн ойн үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд мастерын болзол хангасан бол 2022 онд Дорноговь аймгийн нээлтийн харвааны тэмцээнд IV, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир- техник спорт хорооны “Эрч” клубын нээлтийн харвааны тэмцээнд III байрыг тус тус эзэлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.