ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд болов. Энэ удаагийн наадамд ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 20 багийн 1355 тамирчин спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлдлөө. Монголын багийн тухайд жүдо, самбо, кураш, усанд сэлэлт, масрестлингийн төрөлд 31 тамирчин оролцоход багийн дүнгээр 12 дугаар байрт жагслаа. Энэ онцгой амжилт гаргахад Биеийн тамир, спортын улсын хорооноос үзүүлсэн дэмжлэг чухал байсныг энд тодотгох нь зүйтэй болов уу. Тус наадмаас Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртэж, нэг тамирчин спортын дэд мастерын болзол хангасан юм. Энэ удаагийн наадамд Биеийн тамир, спортын улсын хорооноос Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэргэжилтэн Ж.Баасансүрэн, их эмч Э.Жамбалнямбуу нар ажиллав. Дараагийн наадам 2024 онд ОХУ-ын Якутын Саха хотод болно.
“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадмаас медаль хүртсэн тамирчдыг танилцуулж байна.
Кураш бөх
Алтан медаль
Б.Батхүү 60 кг
Мөнгөн медаль
У.Өсөх-Ирээдүй 50 кг
Хүрэл медаль
М.Нандин-Эрдэнэ 57 кг
Жүдо бөх
Мөнгөн медаль
Ш.Чилүгэн 46 кг
Хүрэл медаль
Л.Амар-Энх 70 кг
Ч.Төгөлдөр 50 кг
Самбо
Хүрэл медаль
О.Нандин-Эрдэнэ 47 кг
Б.Чинхүслэн 49 кг
Масрестлинг
Хүрэл медаль
Г.Эрдэнэхатан 60 кг
О.Жавхлан 70 кг
С.Заяа 80 кг
Усанд сэлэлт
Н.Хишигбаяр