Үндэсний спортын VII наадам Хүй долоо худагт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Баяр наадмын шагай харвааны төрөлд үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүн байр эзэллээ. Дэд байрт аймгийн гоц мэргэн Д.Одбаяр ахлагчтай Төв аймгийн баг орж, үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай Баянзүрх дүүргийн баг гуравдугаар байрт орлоо.