Үндэсний спортын VII их наадмын үндэсний бөхийн барилдаан дүнгээ гаргалаа. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг төлөөлсөн бөхчүүд улс, аймаг, сумын цолтон болон залуу бөхчүүдийн ангилалд өрсөлдөв. Үүнд:
Улсын цолтны ангилалд:
1. Улсын харцага Б.Цэдэнсодном Өвөрхангай аймаг
2. Улсын начин Ч.Ганзориг Архангай аймаг
3. Улсын начин Б.Бадамсүрэн Хан-Уул дүүрэг
Аймгийн цолтны ангилалд:
1. Аймгийн харцага Б.Өлзийсайхан Өвөрхангай аймаг
2. Аймгийн заан Л.Даваажамц Төв аймаг
3. Аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа Өмнөговь аймаг
Сумын цолтны ангилалд:
1. Сумын заан А.Пүрэвсүрэн Орхон аймаг
2. Сумын заан Б.Цагаанбанди Увс аймаг
3. Сумын заан Д.Төгс-Эрдэнэ Завхан аймаг
Залуу бөхчүүдийн ангилалд:
1. Д.Бямба-Эрдэнэ Сүхбаатар аймаг
2. Б.Цэрэндаш Орхон аймаг
3. З.Галт-Очир Чингэлтэй дүүрэг
Багийн дүнгээр:
1. Өвөрхангай аймаг
2. Баянгол дүүрэг
3. Өмнөговь аймаг тус тус тэргүүллээ.