Үндэсний спортын VII наадам Хүй долоо худагт гурав хоног болж, өнөөдөр өндөрлөлөө. Баяр наадмын морьт харвааны үндсэн таван бай төрөлд Баянгол дүүргийн Ц.Тэмүүжин алтан медаль хүртэж, Өмнөговь аймгийн Б.Отгон-Өлзий, Төв аймгийн Г.Гэсэр нар удаалав. Харин угтаж өнгөрч харвах төрөлд Өвөрхангай аймгийн Г.Гүнбилэг түрүүлж, Сэлэнгэ аймгийн Д.Сонорчимэг мөнгө, Төв аймгийн Х.Наранзул хүрэл медаль хүртлээ.