Цаг үеийн мэдээ

Үндэсний спортын VII наадам Хүй долоо худагт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Баяр наадмын ширээний шагай наадгайн төрөлд 23 багийн 187 тамирчин ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдлөө. Багийн төрөлд Ж.Дэлгэрдалай ахлагчтай Баянхонгор аймгийн баг түрүүлж, Б.Баттулга ахлагчтай  Налайх дүүрэг дэд байр, Г.Гантөмөр ахлагчтай Хэнтий аймгийн баг гуравдугаар байрт орлоо. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Өвөрхангай аймгийн Т.Отгонсүрэн алт, Баянхонгор аймгийн Ж.Дэлгэрдалай мөнгө, Б.Ууганбаяр хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Налайх дүүргийн С.Онон түрүүлж, Багахангай дүүргийн Ц.Ганчимэг, Хан-Уул дүүргийн Ц.Оюунчулуун удааллаа. Ганцаарчилсан хөвгүүдийн ангилалд Баянхонгор аймгийн М.Тогоохүү тэргүүн байр эзэлж, Хэнтийн Г.Өсөх-Ирээдүй мөнгө, Багахангайн А.Баасанжаргал хүрэл медаль хүртлээ. Харин охидын ганцаарчилсан төрөлд Хан-Уулын Л.Тэргэлсарангоо түрүүлж, Хэнтийн М.Маралмаа мөнгө, Багахангай Г.Ариунзаяа хүрэл медаль хүртэв.

 

Таны сурталчилгаа