Энэ жилийн үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 64 бөх, шөвгөрсөн 16 харваач нийт 80 хүнээс допингийн шинжилгээг авч БНСУ-ын лабораторид илгээсэн.
Одоогоор 16 харваач болон 60 орчим бөхийн шинжилгээний хариу ирээд байна. 4-5 бөхийн шинжилгээний хариу хараахан ирээгүй байгаа ба шинжилгээний хариу бүгд ирсний дараагаар олон нийтэд мэдээлэх юм.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүдийн шинжилгээнд допинг илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн асуудлаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг
Зарим хэвлэлээр мэдээлж байгаа шиг бөхчүүдэд допинг илэрсэн эсэх одоогоор тодорхойгүй байна. Бид ирсэн нэрийг задлаж үзээгүй. Дутуу байгаа бөхчүүдийн шинжилгээний хариу ирэхээр нэрийг задлах хууль эрх зүйн зохицуулалттай.