Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны чансаанд багтдаг Азийн цомын нээлттэй тэмцээн энэ амралтын өдрүүдэд (VIII.13-14) Казахстаны Актау хотод боллоо. Журар Жолдешбаевын нэрэмжит тус тэмцээнд манай улсаас гурван залуу жүдоч зодоглосноос бүгд медаль хүртэв. Тодруулбал, 90 кг-ын жинд 21 настай тамирчин Баттогтохын Мөнхбаяр алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр Актауд эзэн орны гурван бөхийг ялж аваргын тавцанд зогссон. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Нур-Султаны Азийн аваргад хүрэл медаль зүүсэн, залуу жүдоч Цэрэндуламын Энхчимэг 70 кг-д, тавдугаар байрт орсон Батбаярын Эрдэнэт-Од -78 кг-д гутгаар байр орж хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Тус тэмцээнд Казахстан, Узбекстан, Монгол, Тажикстан, Хонгконг, БНХАУ гэсэн 6 орны 200-аад жүдоч өрсөлдсөн юм.

 

Таны сурталчилгаа