Тувагийн үндэсний наадам наймдугаар сарын 15-нд Кызыл хотод болжээ. Хуреш үндэсний бөхийн 262 бөх барилдаж тува улсын заан Айдын Монгуш түрүүлжээ. Манай улсаас 4 бөх барилдаж Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, "Даян" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд шөвгийн наймд шалгарав.
Тус наадамд түрүүлсэн бөх 500000, үзүүрлэсэн бөх 250000, шөвгийн дөрөв 100000, шөвгийн наймд 75000 рублийн эзэн болсон юм.