Тус өдөрлөг нь “DARKHAN DEMO - 2022” нэртэй бөгөөд МТХ-ны Дархан-Уул аймаг дахь Найдвар клубын 500 сурагч, тамирчид 2022.8.28-ны өдөр аймгийн аварга шалгаруулах Пүмсэ тэмцээн, бүс ахих шалгалт, үзүүлэх тоглолтуудыг хийж Дархан хот энэ өдөр Таеквондогоор амьсгалахнээ.
Хүндэт зочдоор МТХ-ны Дэд ерөнхийлөгч Э.Эрдэнэ, МТХ-ны Үүсгэн байгуулагч, Ёс зүйн зөвлөлийн дарга С.Ган-Эрдэнэ болон Дэлхийн Таеквондогийн төв Куккивоны Монгол дах суурин төлөөлөгч Хо Ин Ён нар шүүгчдийн хамтаар оролцоно.
Монгол улсад Таеквондогийн спортыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудын төлөвшил, бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих зорилготой юм.