Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2022 оны 8 сарын 17-аас  ажил олгогчдын захиалгын дагуу ургац хураалтын ажилд иргэдийг ажиллуулж эхэллээ.

Ургац хураалтын өдрийн хөлс 40,000 төгрөгөөс эхэлж байна. 

Ургац хураалтын ажлын явцад Ажил зуучлал болон ХАБЭА хариуцсан мэргэжилтнүүдийг томилон хяналтаар ажиллуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа мэдээлэл өгч ажиллана.

Ногоо хураалтад ажиллах иргэдийг ХХҮГазар болон баг дээр бүртгэж байна. Өдрөөр болон хоногоор байрлан ажиллах боломжтой.

Лавлах утас 70370122, 94032500

Таны сурталчилгаа